Түлшний систем ба форсункийг цэвэрлэх


Түлшний цацалтат хөдөлгүүрүүдийн бүрдэл хэсэг, ялангуяа форсунка нь янз бүрийн бохирдолд өртөх нь амархан байдаг. Ялангуяа энэ нь чанар муутай бензин хэрэглэсэн үед бүр их тохиолдоно. Тийм учраас тэднийг байн байн угааж цэвэрлэж байх хэрэгтэй.

ЕРӨНХИЙ МЭДЭГДЭХҮҮН:

 Бензин цацалтат инжектор гэж хэлдэг автомашины хөдөлгүүрт төвлөрүүлсэн нэг цэгийн буюу моно ба эсвэл хуваарьлагч бүхий олон цэгийн цацалт хэрэглэдэг. Энэ хоёрын аль алинд форсунка хэрэглэх ба бүтэц зохион байгуулалт нь өөр өөр байдаг байна. Форсункийн бүтэц, а- төв цацалтат форсунка, б- хуваарилагч бүхий цацах форсунка, 1- шүүлтүүр, 2-цахилгаан салгагчийн контакт, 3-цахилгаан соронзон ороомог, 4-шүршүүр форсунк-ийн их бие: 5- зүрхэвч,  6- клапаны их бие, а клапаны бие, б 7- клапан а клапаны зүү б, 8 – жийргэвч кольцо, 9- цацах нүх.
Түлш хүргэж өгдөг систем дахь дамжуулагч хоолой, түлшний тойрог шат рампа, даралт тохируулагч болон бусад эд ангийг бохирдлоос хамгаалахын тулд хэд хэдэн шүүлтүүр фильтр суулгаж өгдөг. Үүнд:
бензин шахуурга насос-ын оролтонд,
бензин шахуурга ба урсах тойрог рампа хоёрын хооронд,
яг шүршүүр форсунка-т өөрт нь.
Хэдий тийм боловч, ялангуяа бохины төрлийн бодис ихээр агуулдаг чанар муутай бензин хэрэглэснээс болж түлш дамжуулах системийн  бүрдэл хэсгүүдэд аажимдаа янз бүрийн эрдэс, тундас хуримтлагддаг. Шүршүүр форсунка бохирдсан үед түүний ажлын чадвар багасч, цацалтын бамбарын хэлбэр болон чиглэл өөрчлагддаг.
Дизель хөдөлгүүрийн хувьд шүрших ажмллагаа нь бензин хөдөлгүүрийг бодвол нэлээд өндөр даралтанд явагддаг. Тийм өндөр даралтыг шүршүүр форсунка-т түлш шахаж өгдөг өндөр даралтын шахуурга насос буюу |ӨДТШ| бий болгож өгдөг. Хэрвээ түлш нь хорт хольц ихтэй, тухайлбал, серийн хүчлийн илүүдэлтэй байх юм бол дизель хөдөлгүүрийн түлшний систем хурдан бохирдож, ажлын чадвар нь мууддаг байна.

ТҮЛШ ШАХАЖ ӨГДӨГ СИСТЕМИЙГ ОНОШЛОХУЙ

Хөдөлгүүрийн ажиллагаанд алдагдал гарч байгаа нь юуны өмнө, түлшний систем бохирдсоныг харуулж буй хэрэг. Энэ нь асаахад хүндрэл үүсгэж, хөдөлгүүрийн хүч чадал ба авцалдалгааг багасгадаг. Сул асаалтын үед хөдөлгүүрийн ажиллагаа тогтворгүй болж, хүч авсан үед ч дэг алдагдаж, “тасалдал” үүсэх нь буй.
Гэхдээ ийм маягийн шинж тэмдэгтэйгээр хөдөлгүүрийн ажиллагаа муудах нь заримдаа асаалтын очлуур свеча эвдрэх, шахагч клапаны тавган дээр үлдэгдэл хэт их хуримтлагдаж түлш-агаарын хольцны хөдөлгөөнд саад болох зэргээс бас шалтгаалдгийг тэмсдэглэх хэрэгтэй.
Түлш шахаж хүргэх системийн бохирдлыг оношлогооны бага оврын хэрэгслийн тусламжтайгаар тодорхойлж болно. Шүршүүр форсунк-т түлшний системд зориулагдсан оношлогооны иж бүрдэл нь түлшний гол шугамын бүх хэсэг болон зарим бүрдэл хэсгийн бөглөрлийг тодорхойлоход тусалдаг. Тэр нь түлш дамжуулагчийн  янз бүрийн газарт залгах зориулалттай холбогчийн иж бүрдэл ба нарийн хэмждэг манометрээр тоноглогдсон байдаг билээ.
Шүүлтүүр торон буюу бүрэн урсгалт бензиншахуурга ба шүршүүр форсунка хүртэлх дамжуулагч шугам бохирдсон эсэхийг урсах тойрог рампа-нд холбосон манометрийн тусламжтайгаар тодорхойлж болно. Хэрэв бензин шахуурга насос эвдрэлгүй хэвийн ажиллаж байхад түлшний даралт нь машины ашиглалтын зааварт заасан хэмжээнээс мэдэгдэхүйц доогуур байгаа бол бензин дамжуулагчийг угаах буюу шүүлтүүр фильтр-ийг солих шаардлагатайг харуулж байгаа хэрэг.
Шүршүүр буюу форсункийн төлөв байдлыг  тэднийг оношлох болон цэвэрлэхийн тулд зориулагдсан тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар бодитой үнэлж болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
 
Авто зөвлөлгөө
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats