Автомашины аккумулятор
Автомашины аккумуляторын ашиглалт хэрэглээ

 Аккумуляторыг -50°С-аас +50°С хэмийн нөхцөлд хадгална.
Сар бүр шингэний нягтралыг шалгах хэрэгтэй. Хэрэв нягтрал нь 1.26 - 1.28 - аас 0.03 г/см-ээс ихээр унасан, гүйдэл  нь 12.5В-оос доош 10.5В-оос дээш байх тохиолдолд аккумуляторыг дахин цэнэглэнэ. Цэнэглэхдээ аккумуляторын багтаамжийн Ah 10% -тай тэнцэх ампераар аккумуляторын банк тус бүрийн тагийг онгойлгож цэнэглэнэ.
 
Жишээ нь: 55Ah аккумуляторыг 5.5 Ah-р гэх мэт

Цэнэглэсэн аккумуляторын шингэний нягтрал 1.28+/- 0.01г/см3, гүйдэл нь 12.6В-с багагүй байна. Цэнэглэх явцад шингэн хэт их уурших, +55°С –ээс дээш халах, аль нэг банкны шингэн буцалсан тохиолдолд аккумуляторыг цэнэглэгч аппаратнаас салгаж цаашид ашиглахгүй.

Ашиглаж байгаа болон хадгалж байгаа аккумуляторыг 2 долоо хоногт 1 удаа шалгаж үйлчилгээ хийнэ.
•    Аккумуляторын бэхэлгээ найдвартай эсэхийг шалгана.
•    Нэмэх хасах шон дээр клим сайн боогдсон эсэхийг шалгана.
•    Аккумуляторын агааржуулалтын сүвийг цэвэрлэж байна.
•    Шингэний түвшин хэвийн байгаа эсэх. Шингэн дундарсан тохиолдолд нэрмэл ус хийх бөгөөд хүйтний улиралд хөдөлгүүрийг асаалттай үед усыг нэмнэ.
•    Шингэн дундарч пластинк ил гарснаас болж пластинк хатуурч аккумуляторын багтаамж болон стартерийн ампер багасдаг.
Санамж:
1.    Аккумуляторын ачаалалтай үеийн цэнэг (гэрэл, прожектор, хөгжим, тв, бусад..,) 11 вольт, электролитийн нягтрал нь 1.26~1.28 гм/см3 байдаг.
2.    Аккумуляторын жигд ажиллагаа нь цахилгаан хуваарилах реле, динам, стартер, хөдөлгүүр, цахилгааны монтажаас шууд хамаарна. Хэрэв динамнаас гарч буй хүчдэл 13.8В-с бага бол аккумуляторыг цэнэглэж чадахгүй. Мөн релений тохиргоо алдагдсан , эвдэрсэн үед аккумуляторыг хэт их хүчдэлээр цэнэглэвэл аккумуляторын шингэн ширгэж, пластинк хатуурна. Үүний улмаас аккумулятор буудах аюултай. Хөдөлгүүрийн динамнаас аккумуляторт өгөх хэвийн хүчдэл нь 14,2 вольт байдаг.
3.    Аккумуляторыг авто машиндаа тохирох ампер/цаг үзүүлэлтээр нь тавих шаардлагатайгаас гадна аккумуляторын бэхэлгээг сайн боож, хөдөлгөөнгүй байлгах ёстой. Аккумуляторыг суулгахгүйн тулд 1 минутын амралттайгаар 15 секундээс илүүгүй хугацаагаар стартер дарна. Хүйтэн үед (-180C дээш) удаан хугацаагаар стартер дарах нь аккумулятор цэнэгээ алдах үндсэн нөхцөл болдог.
4.    Аккумулятор цэнэг алдах бүрт шингэний нягтрал унаж байдгийг анхаарна уу. Цэнэг муутай аккумулятор битгий хэрэглэ.
5.     Аккумуляторын цэнэг хангалтгүй байгаа нь дараах байдлаар илэрнэ.
- Статор эргэхгүй буюу муу эргэх, хөдөлгүүрийг асааж чадахгүй байх,
-  Урд их гэрэл жирийн үеийнхээс муу асах
- Дуут дохионы дуу муу юмуу дуугарахгүй байх, хэрэв дээрх асуудал гарвал холбож асаана. Холбогч утсыг дараах дарааллаар холбоно.
①  Цэнэггүй аккумуляторын нэмэх туйлыг болон холбох аккумуляторын нэмэх туйлтай холбох.
②  Холбох аккумуляторын хасах туйлыг цэнэглэх машины аккумуляторын хасах туйлтай холбох юмуу хөдөлгүүрийн металл хэсэг (газардуулгын утас)-тэй холбоно.
-       Түргэн хугацаанд цэнэглээд хөдөлгүүрийг асаах. Холбосон машины хөдөлгүүрийг асаагаад баг зэрэг хаазалж өгөх хэрэгтэй. 5 орчим минутын дараа цэнэглэх аккумулятор цэнэглэгдэнэ.
-       Холбогч утсыг анх холбосон дарааллын эсрэгээр салгана. Гэхдээ том машины мотороор хэт хүчилж асаах хэрэггүй. Хүчилж асаасан моторын жийргүүд нь сэтрэх аюултай, мөн хүйтэн дэрээ хөлдүү өтгөрсөн тосноос болж мотор сулрах явдал байдаг. Машины аккумулятор цэвэрхэн байвал цэнэг сайн дамжуулагдаж, машины тань эд ангийн эдэлгээ ч уртсах болно. Та доорхи аргаар машиныхаа аккумуляторыг цэвэрлээрэй.Танд хэрэгтэй зүйлс:
- Шотка
- Хүнсний сод 1 хоолны халбага
- 1 аяга ус
- Таны машины аккумуляторт тохирох түлхүүр
- Түлхүүрний ком
1-р алхам. Юуны өмнө аккумуляторынхаа нэмэх цэнэгийг (улаан)салгах хэрэгтэй. дараа нь хасах цэнэгийг салгана.
2-р алхам. Аккумулятороо машинаасаа салгана. Ус, хүнсний содоо хольж найруулаад аккумуляторынхаа дамжуулагчийг содтой усаар сайн норгож өгнө. Тэгээд хатуу үстэй шойтикоор өнгө орж гялалзтал нь үрнэ. Нэмэх, хасах цэнэг дамжуулагчийг хоёуланг ийнхүү сайн цэвэрлэж өгөх хэрэгтэй.
3-р алхам.Мөн аккумуляторынхаа кабел утаснуудыг дээрх аргаар содтой усаа ашиглан цэвэрлэж өгөх хэрэгтэй.
4-р алхам.Бүх дамжуулагч, утаснуудаа цэвэрхэн болгосны дараа аккумулятороо машиндаа буцааж хийнэ. Хасах цэнэгтэйг (хар)нь эхэлж залга. Дараа нь нэмэх цэнэгийн дамжуулагчийг залгана.
Анхааруулга: Дамжуулагч болон утаснуудыг өнгө орж гялалзтал нь үрэх хэрэгтэй. Машины аккумулятороо тогтмол хугацаанд шалгаж байх хэрэгтэй.
Аккумулятороо салгах болон залгахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулахад илүүдэхгүй. Аккумуляторын хүчил арьсанд хүрвэл аюултай тул бээлий, аюулгүйн нүдний шил зүүж байгаарай


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
 
Авто зөвлөлгөө
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats