Техникийн ерөнхий оношлогоо , үйлчилгээ

Жил бүр л улсын авто үзлэг явагдан жолооч нарын хир жолооч вэ гэдгийг шалгасан сорил болоод өнгөрдөг. Тэнцэхээсээ тэнцэхгүй нь ч элбэг байх тохиолдол бий. Жолооч нар миний машины яг юу нь болохгүй байгаа юм бол яаж засах вэ гэхээсээ илүү хэнийг хэрхэн яаж аргалах вэ, байцаагчид нь хэдэн төгрөг атгуулж байгаад хурдхан шиг салах аргаа л боддог. Үнэндээ шаардлага хангахгүй асар олон автомашин байдаг ч ихэнхи нь арын хаалгаар тэнцдэг нь нууц биш. Гэтэл журам ёсоор бол таны машины дараах нөхцөлүүд хэвийн ажиллагаатай байж автомашин чинь байгальд ээлтэй, бусдад аюулгүй, эдийн засгийн хэмнэлттэй, тохь тухтай, таны жинхэнэ үнэнч анд нөхөр болдог байх нь ээ.
Хөдөлгүүр: Хөдөлгүүрийн тахир гол, шатуны болон хий хуваарилах механизмын ажиллагаа, хөргөх шингэний температур, тосны даралт заагч, амперметр шатахууны түвшин заагч зэргийн ажиллагааг шалгах
-    Хөдөлгүүрийн хөргөлт, тосолгоо, тэжээлийн системийн битүүмжлэл шалгах
- Хөдөлгүүрт бэхлэгдсэн зангилаа, тоноглол, хэрэгслийн бэхэлгээ шалгах /хөдөлгүүрийн бэхэлгээ, дискэн холбоо, хурдны хайрцаг стартер, генератор, карбюратор, усны насос, тосны шүүр, сэнсний оосрын тохиргоо, яндан дуу намсгагчийн бэхэлгээ/
Дискэн холбоо: Дискэн холбооны дөрөөний сул явалтыг хэмжиж тохируулах, буцааж татах пүршний ажиллагаа, шингэн удирдлагын битүүмжийг шалгах
- Хийн хүчлүүртэй автомашины хүчлүүрийн бэхэлгээ, битүүмжлэг
- Дискэн холбоог салгах, залгах механизмын ажиллагааг шалгах
Хурдны хайрцаг:Хурдны хайрцагны эд ангийн бэхэлгээ, битүүмжийг шалгах
- Арааны алгуур залгалт, салгалтын ажиллагааг шалгах
- Шингэн удирдлагат хурдны хайрцагны шингэний түвшин, битүүмжийг шалгах
Кардан дамжуулга:Кардан дамжуулгын бэхэлгээ, нугасан болон горвит холбоосны холхилт, засварын тулгуур, савхан холхивчийн түгжээг шалгах
- Уян кардан дамжуулгын бүрэн бүтэн байдал, савалгааг шалгах
Хойд хөтлөгч тэнхлэг: Нумны хуруу, даруулга, дугуйн бэхэлгээг шалгаж чангалах
- Пүршин зөөллүүрийн уян хатан байдал, тавагны бэхэлгээг шалгах
- Үл хамаарах урд тэнхлэгийн босоо тулгуур, дээд доод хөшүүрэг, хөндлөвчийн бэхэлгээг шалгах
- Амортизаторын бэхэлгээ, битүүмжийг шалгах
- Дугуйн хээний элэгдэл, хийн даралтыг шалгах
- Урд тэнхлэгийн булны холхивчийн сул хөдөлгөөнийг шалгах
- Эргэх нударганы хөшүүрэг, өндгөн тулгуурын эрэгний түгжээ, дөрийг шалгах
- Жолооны механизмын хүчлүүрийн битүүмж шалгаж жолооны хүрдний сул явалтыг хэмжиж тохируулах
Тормозны систем:Тормозны дөрөөний сул явалт, ажпын явалтыг шалгах
- Тормозны идэвхжилтийг тоноглол дээр шалгах
- Хийн, шингэн тормозны төв аппарат, дугуйн тормозны цилиндр дамжуулах хоолойн битүүмжийг шалгах
- Гар тормозны ажиллагааг налууд зогсоож шалгах
Арал, бүхээг, тэвш:Арал бүхээгт бэхлэгдсэн агрегат, зангилаа, эд ангиудын бэхэлгээг шалгах
- Хойт нумны бэхэлгээг шалгах
- Сөхөгддөг бүхээгний тулгуур, нугас, пүрш, хязгаарлах хамгаалах хэрэгслийн ажиллагааг шалгах
- Арал, тэвшний бэхэлгээ, хагас чиргүүлийг холбох эмээлт хэрэгсэл, тулгуур, чирэх хэрэгсэл, түгжээ, өргөх буулгах механизмын ажиллагааг шалгах
- Суудлын автомашин, автобусны бүхээгний шал, хормойвч, бампер, шаврын хаалтын бүрэн бүтэн байдал, иж бүрдэл
- Хаалганы түгжээ, бариул, шил өргөгч, толины тохируулах хэрэгслийн ажиллагааг шалгах
- Бүхээгний дотор гаднах орчны дуу чимээг шалгах
Тэжээлийн систем:Түлшний савны бүрэн бүтэн байдал
- Карбюраторын ажиллагаа, тохируулга, хөвүүрийн камер дахь түлшний түвшинг шалгах
- Шатахууны тунгаагуурын техникийн байдал, бохирдлыг шалгаж цэвэрлэх
- Ажлын холимог оруулах, ажилласан хийг гаргах, яндангийн бэхэлгээг шалгаж чангалах
- Тэжээлийн системийн зангилаа, холбоосны бэхэлгээ битүүмжийг шалгах
- Агаар шүүгчийг шалгах, цэвэрлэх
- Түлшний өндөр даралтын насос, форсункийн ажиллагааг шалгах, тосны түвшинг шалгах
- Ажилласан хийн найрлага дахь хот бодисын хэмжээг шалгах
- Дуу намсгагчийн бэхэлгээ, битүүмжийг шалгах
Цахилгаан тоноглол: Зай хураагуурын бохирдлыг цэвэрлэх, залгуурын бэхэлгээ, шингэний түвшин хүчдэлийг шалгах
- Зай хураагуурын битүүмж, таган дахь агааржуулах нүх болон гэрний бүрэн бүтэн байдлыг шалгах
- Дуут болон гэрлэн дохио, хянах самбарын хэмжих хэрэгслүүд, улсын дугаар, оврын ухрах болон тормозны гэрэл, гэрлийн төв түлхүүр, дулаацуулга, халаагуур, шил арчигчийн цахилгааны хэлхээг шалгах
- Генератор, стартөрийн бэхэлгээ, цахилгаан хэлхээний сүлжээ, утас, холбоосыг шалгах
- Асаалтын систем, таслан хуваарилагч, өндөр нам хүчдэлийн гүйдэл, хэлхээний утасны тусгаарлагч болон эд ангийн ажиллагааг шалгах
- Бусад нэмэгдэл цахилгаан хэрэгслүүд, гал хамгаалагчийн блокын ажиллагааг шалгах.
Угааж цэвэрлэх, шалгаж цэнэглэх ажил: Хөдөлгүүр, хүч дамжуулах анги, жолоо, тормоз, дискэн холбооны механизмын гадна талын тос бохирдолтыг цэвэрлэх, шил арчигчийн болон хөргөх шингэний түвшинг шалгах
- Тормозны хий, шингэний хүчлүүр, агаар шүүгчийг шалгаж цэвэрлэх
- Хийн тормозны хий хураагчийн бохирдолт, тунадасыг цэвэрлэх
- Өөрөө буулгагчийн өргөх механизм, арын хашлага, түүний техникийн байдал, түгжээний ажиллагааг шалгах
- Бүхээг, тэвшний тоос шороог угааж цэвэрлэх зэрэг техникийн нөхцөлүүдийг ерөнхийд нь шалгадаг. Гэхдээ жолооч нар заавал улсын үзлэг гэхгүйгээр дээрх нөхцөлүүдийг өөрөө шалгаж, тухай бүр чадах хэмжээгээрээ зохих үйлчилгээнүүдийг хийж сурвал автомашины эвдрэлийг бууруулж, наслалтыг уртасгадаг. Зарим жолооч нарын автомашины цэвэрхэн эдэлсэн, олон жил унасан гэхэд үнэн цэмбэгэр байдгийн учир нь ердөө л дээрх асуудлууыг нэг бүрчлэн мэддэг, дор дор нь зохих засвар үйлчилгээнүүдийг хийдэгт оршдог. Та бүхэнд ч гэсэн бурхан жолооч болох замд чинь амжилт хүсье.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
 
Авто зөвлөлгөө
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats