”Монгол Шуудан Транс”ХХК-ний товч танилцуулга.
“Монгол Шуудан Транс“  хязгаарлагдмал хариуцлагатай компани нь авто тээврийн ууган байгууллага болох 1925 онд байгуулагдсан   ”Тээх нэвтрүүлэх газраас” салбарлуулан ачаа шуудан тээвэрлэх тусгай бааз байгуулахаар шийдсэн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1933 оны 12 сарын 1-ний 37 тоот тогтоолоор Амо, Дожа  Шефорны , Гархом маркийн 50 гаруй авто машинтай 100 гаруй ажиллагсадтай “ Тээх нэвтрүүлэх бааз” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй .
Тус бааз нь 1990 ээд он хүртэл хотын доторх хэвлэл шуудан хүргэх, төрийн албан байгууллагуудын хөдөө орон нутагт томилолтоор ажиллагсдад дуудлагын туулах чадвар сайтай автомашинаар үйлчлэх, 18 аймаг 3 хотод ном сурах бичиг, эм эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх, Улаанбаатар хот орчмын сум сангийн аж ахуйнуудад хот хоорондын зорчигч тээвэр ба шуудан хүргэх үйлчилгээг автобусаар гүйцэтгэх зэрэг ажлуудыг дангаараа хариуцан ажиллаж байсан.
Улс орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үед 270-д авто машинтай 350 –д ажиллагсадтай хот хоорондын томоохон бааз байснаа Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1992 оны 6 сарын 22 ны 92 тоот тогтоолоор “Монгол Транс-2  хувьцаат компани болон хувьчлагдсан ба 2007 оны 12 сард “Монгол Шуудан Транс” ХХК болон өөрчлөгдөн  зохион байгуулагдан ажиллах болсон.
Тус компани нь “БРИДЖ ГРУПП”-ийн охин компани бөгөөд тус группийн харьяа бусад компани байгууллагуудын автомашины засвар үйлчилгээ, ашиглалтын асуудал, “БРИДЖ ГРУПП”-ийн худалдан борлуулдаг SUZUKI автомашины борлуулалт, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээг 1998 оноос хойш хариуцан ажиллаж байна.
Манай компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх, автотээврийн салбарт өөрийн эзлэх байр суурийг нэмэгдүүлэн авто цогц үйлчилгээг нэвтрүүлэхээр Япон улсын “Мори” групптэй хамтран японы 60% “Монгол Шуудан Транс” ХХК-ийн 40%-ийн хөрөнгө оруулалттай “ЖАГ ДЭПО” ХХК-ийг 2008 оны 5-р сард байгуулан хуучин автомашин болон сэлбэгийн худалдаа, кузов засварын ажлыг япон мэргэжилтэнтэйгээр ажиллуулж байна.
Одоо манай компани нь
•    Авто машины засвар техникийн үйлчилгээ, оношилгоо,
•    Авто машины зуучлал худалдаа
•    “Jaran auto garage” нэртэй сэлбэгийн дэлгүүр
•    Авто машины гаалийн баталгаат агуулах
•    Дулаан гарааш
•    “Тожоо 1948” тусгай дугаар бүхий лавлахын үйлчилгээ зэргийг эрхэлж байна .
 Дээрх үйл ажиллагаануудыг эрхлэн явуулах байр талбай сайтай, орчин үеийн техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжилтэй боловсон хүчнээр зохих түвшинд хангагдсан, байрлалын хувьд хотын төвд төв замын дагуу байрладаг өөрийн эзэмшил газрын хувьд 2.2 га талбайтай болно.



Гүйцэтгэх захирал      Ч Нэргүй
Хаяг                              Баянзүрх дүүрэг-14 хороо  Энхтайваны өргөн чөлөө
Утас                              458344 , 99016687
Факс                             976-1-458344
E-mail                            nergui@pms.mn
Шуудангийн хаяг         Улаанбаатар-51  Шуудангийн хайрцаг – 56
  


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
 
Авто зөвлөлгөө
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats