Кардан дамжуулга

Энэ дамжуулга нь Италийн математикч Ж.Карданогийн нэрээр нэрлэгдсэн юм. Хурдны хайрцгийн 2-р голоос хойд тэнхлэгт мушгих моментыг эдгээр агрегатуудын харилцан байршил байнга өөрчлөгдөх үед дамжуулдаг.Хурдны хайрцаг аралтай хөдөлгөөнгүй бэхлэгдсэн, харин хөтлөх тэнхлэг аралтай нум, пүршээр дамжин холбогддог тул ачааллаас хамаарч харьцангуй шилжиж байдаг. a өнцөг байнга өөрчлөгдөж байдаг. Үүнээс болоод хурдны хайрцаг, хойт тэнхлэг хоорондын зай ч өөрчлөгдөнө. Ийм учраас кардан нь зөвхөн өнцөг төдийгүй, хоорондын зай нь өөрчлөгдөх нөхцөлд ажиллах юм.
Горивон холбоос-оор хоорондын зайн өөрчлөлтийг, нугасан холбоосоор (чагтан гол) a өнцгийн өөрчлөлтийг хангана.Мушгих моментыг дамжуулах ба өнцөг, зай, өөрчлөгдөх үед дамжуулах төхөөрөмжийг кардан дамжуулга гэнэ.Момент дамжуулах өнцөг a - г багасгах зорилгоор ерөнхийдөө хүчний тэнхлэгийг налуулсан байдгаас өнцгийн хамгийн их утга 100 орчим байдаг.Хурдны хайрцгаас хөтлөх тэнхлэг хүртлэх зай урттай том оврын автомашин, хурдтай ажилладаг автомашинд кардан гол дугтрагдах, савлахаас сэргийлэхийн тулд кардан голд хоёр юмуу гурван нугасан холбоос, уян холбогч хийж өгдөг. Кардан голуудын үзүүр хавьд бөмбөлгөн шарикаар арал хөндөлд тулж байдаг. Энэ холхивчийг төв холхивч гэнэ. (ЗИЛ 130, дунд гук) энэ нь эргэж байх явцад савалгаа, чичиргээг аралд дамжуулахгүйн тулд резинэн зөөлөвчтэй байдаг.Кардан голыг нимгэн ханатай ган хоолойгоор хийнэ. Үйлдвэрлэхдээ эргэлтийн явцад тэнцвэртэй байлгах үүрэгтэй тэнцвэржүүлэгч хадаас хийж өгсөн.Туулах чадвар сайтай 4WD автомашинд 2 кардан байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
 
Авто зөвлөлгөө
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats